Дэлхийн хамгийн сайхан үндэстнүүдийн дөрөвдүгээрт шалгарчээ
Тэд ямар нэгэн зүйлд баригддаггүй, ямар ч нөхцөл байдалд тайван байж чаддаг төдийгүй нүүдэлчин ахуй, хөөмий, монгол гэр зэрэг гайхалтай соёлын өвтэй гэжээ
АНУ-ын CNN агентлагаас дэлхийн хамгийн сайхан үндэстнүүдийг тодруулахад Монгол Улс дөрөвдүгээр байрт оржээ. Уг шалгаруулалтыг Бразил улс хөлбөмбөг, багт наадмаараа тэргүүлсэн бол Сингапурчууд соёлч байдал, сахилга батаараа удаалж, Ямайкчууд хурдан гүйдэг спортоороо гуравдугаар байранд шалгарсан бол Монголчууд амьдралын хэв маяг, хөрвөх чадвар, найрсаг, зочломтгой зан аалиараа уг байранд шалгарсан байна. Дэлхийн 200 гаруй улс орнууд дундаас нам гүм, нууцлаг үндэстэн хэмээн тодорхойлогдон дөрөвдүгээр байр эзэлсэн Монголчуудын талаар тайлбарлахдаа, тэд ямар нэгэн зүйлд баригддаггүй, ямар ч нөхцөл байдалд тайван байж чаддаг төдийгүй нүүдэлчин ахуй, хөөмий, монгол гэр зэрэг гайхалтай соёлын өвтэйөөс гадна гутал, хүрэм, малгай гэх мэт зүйлээ ангийн үслэг арьсаар хийж эдэлдэг нь тэднийг улам сүр жавхлантай харагдуулдаг. Мөн эл үндэстнийг агуу түүх нь бүүр ч илүү чимдэг агаад бүргэд шувууг гэршүүлж ан, ав хийлгэж сургасан нь үнэхээр гайхалтай хэмээн уг шалгаруулалтыг хийсэн эрхмүүд бичсэн аж.
Үзсэн: 1050
Tweet