Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав
2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон олон талт хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар ярилцав. Мөн хоёр тал Монгол, Куба улсууд олон жилийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг сайшаан тэмдэглэж, 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар санал солилцов. Түүнчлэн манай тал ГХЯ-д хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Дашрамд дурдахад, 1960 оны энэ өдөр манай улс Куба улстай дипломат харилцаа тогтоосон байна. Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон.
Үзсэн: 983
Tweet