Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзав


Densmaa 2019-09-06 11:09

Тус улстай нефьт, бусад эдийн засгийн хамтын ажиллагааг идэхжүүлэхээр ажиллаж байгаагаа хэлсэн юм

    ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар ярилцлаа. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилснаас хойш нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай явж байгаа,  үйлдвэр хүртэлх төмөр зам, засмал замыг барьж, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг дуулгалаа. Улмаар тус улстай нефьт, бусад эдийн засгийн хамтын ажиллагааг идэхжүүлэхээр ажиллаж байгаагаа хэлсэн юм. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхийн чухлыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийх айлчлалын үеэр илүү бодитой зүйл хийж, үр дүнд нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулах хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.

Үзсэн: 1749

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна