Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Эдийн засгийн хамтын ажиллагаагаа үлгэр жишээ сайн загвар болгохыг зорьж байна


Densmaa 2019-09-06 11:09

Бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгоно

    ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн V чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилж харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гаргасныг дуулгаад Монгол Улс болон ОХУ эдийн засгийн хамтын ажиллагаагаа үлгэр жишээ сайн загвар болгохыг зорьж  байна гэлээ. Далайд гарцгүй манай улсын хувьд ОХУ-ын Алс Дорнодын боомтууд нь дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол  улсын газар зүйн онцлог байдлыг харгалзан хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд ОХУ-аас дэмжлэг үзүүлж ирсэнд  МУ-ын ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

   Монгол Улс нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох зорилгоор тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаа ОХУ, БНХАУ-тай харилцан уялдаатай хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирлээ. Энэ хүрээнд гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг уялдуулах үүрэг бүхий байгууллага байгуулах санаыг МУ  өнгөрсөн жил гаргаж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын тал судалгааны ажлаа дуусгаж, мөн олон улс, бүс нутгийг хамарсан олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.

   Зүүн хойд Азийн бүс нутагт дэлхийн цахилгаан эрчим хүчний 4 том хэрэглэгч улс оршдог. Монгол Улс эдгээр улсад хямд, найдвартай цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх боломжтой. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгоно. Түүнчлэн, ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж буй байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх Монгол Улсын саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч дэмжсэн бөгөөд БНХАУ-ын Ерөнхийлөгч судалж үзэхээ илэрхийлээд байна.

Үзсэн: 1175

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна