“Русские Витязи” багийн нисэгчид Хүй долоон худагт уран нислэгийн үзүүлбэр үзүүллээ
Олон түмний мэлмийг мялааж “Оросын баатар”-ууд Халх голын дайчид, баатруудаа хүндэтгэв
Халх голын ялалтын 80 жилийн ойгоор манай улсад ирээд буй ОХУ-ын Агаар, сансрын нисэх хүчний “Русские Витязи” багийн нисэгчид Хүй долоон худагт уран нислэгийн үзүүлбэр үзүүллээ. Хурандаа А.А.Алексеевээр удирдуулсан, хошууч В.Г.Кочетов, ахмад И.И.Ткаченко нарын нисэгчдээс бүрдсэн нисэх багийнхан сүүлийн үеийн “Су-30СМ” загварын байлдааны дөрвөн онгоцоор нисэж “Зеркало”, “Встречный” зэрэг огцом, бүтэн болон хагас эргэлт, нисэгчдийн ярьдаг “Үхлийн гогцоо” гэгддэг бүтэн тойргоор эргэх зэрэг үзүүлбэрээр мэргэжлийн өндөр ур чадвараа орчин үеийн техникийн хамт харуулж Хүй долоон худагт цугларсан зочид, олон түмний мэлмийг мялааж “Оросын баатар”-ууд Халх голын дайчид, баатруудаа хүндэтгэв. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Русские Витязи” багийн уран нислэгийн үеэр Хүй долоон худагт бэсрэг наадам болж, 64 бөх зодоглож, сурын харваа болон шагайн харвааны тэмцээнүүд боллоо.
Үзсэн: 1325
Tweet
Valerie
09 Jan 2024 03:36:59
Great post! I'm really intrigued by battery reconditioning, and your post offers extremely useful tips. Thanks for sharing! https://www.slideshare.net/predsek/mastering-the-art-of-battery-reconditioning Thank you :)