Итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улс, Бахрейны Хаант Улсын хооронд 1998 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ
Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2019 оны наймдугаар сарын 27-ны өдөр Бахрейны Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд З.Чинтүшиг Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Хаан Хамад Бин Иса Аль-Халифа Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Монгол Улс, Бахрейны Хаант Улсын хооронд 1998 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.
Үзсэн: 1804
Tweet