Байгаль, орчны асуудлуудыг түлхүү анхаарч ажиллах нь чухлыг тэмдэглэв
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн бүс нутгийн төдийгүй дэлхий дахины хэмжээнд байгаль, орчны асуудлуудыг түлхүү анхаарч ажиллах нь чухлыг тэмдэглээд энэ жил бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах томоохон хурлуудын талаар танилцуулан Монгол Улсыг идэвхтэй оролцон хамтран ажиллахыг тэмдэглэлээ. Сайд Н.Цэрэнбат Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулаад байгаль, орчныг хамгаалах асуудал нь салбар дундын зохицуулалтаас гадна олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдэн шийдвэрлэх шаардлагатай гэсэнтэй санал нэгтэй байгаагаа онцлов. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэйгээр дотоодын шилжилт хөдөлгөөн нэмэгдэн хүн ардын амьжиргаа төдийгүй эрүүл мэнд, нийгмийн асуудлуудад нөлөөлөөд буй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй олон шатны үйл ажиллагааны талаар танилцуулга хийн санал солилцов.
Үзсэн: 1092
Tweet