Эдийн засгийн боломжуудыг дэмжих, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх асуудлаар ярилцана
М.Сингх Монголд айлчлах хугацаандаа эмэгтэйчүүдийн бизнесийн оролцоог дэмжих зорилготой Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв инкубатор болон “Wagner Asia Equipment” компаниар зочилно
АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан товчооны тэргүүн Маниша Сингх наймдугаар сарын 11-24-нд Монгол, Мьянмар, Лаос улсад айлчилж байна. Энэхүү айлчлал нь Энэтхэг-Номхон далайн орнуудтай эдийн засгийн харилцаагаа сайжруулах чиглэлд гаргаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хүчин чармайлтын нэгэн хэсэг ажээ. М.Сингх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наймдугаар сарын 12-16-нд айлчилж, эдийн засгийн боломжуудыг дэмжих, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх асуудлаар Монголын Засгийн газар болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзана. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар өнгөрсөн долдугаар сарын 31-нд Цагаан ордонд уулзаж, хоёр орны стратегийн түншлэлийн талаар хэлэлцсэнээс хэдхэн хоногийн дараа энэхүү айлчлал болж байгаа юм. М.Сингх Монголд айлчлах хугацаандаа эмэгтэйчүүдийн бизнесийн оролцоог дэмжих зорилготой Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв инкубатор болон “Wagner Asia Equipment” компаниар зочилно. Мөн “Rio Tinto” компани болон Монголын Засгийн газрын хамтарсан төсөл болох “Оюу толгой” уурхайд очно.
Үзсэн: 1260
Tweet