Аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах хүсэлт тавьлаа
Жуулчдын сонирхлыг татдаг гол аймгуудын нэг нь Өвөрхангай
Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филипп Мэрлин Өвөрхангай аймагт айлчлах үеэрээ аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах хүсэлт тавьлаа. Тэрбээр аймгийн удирдлагуудтай уулзаж, хоёр талаас хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар ярилцсан юм. Өвөрхангай аймаг Франц улсын Аллиьер мужтай 2001 оноос эхлэн хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсролын салбарт тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Тухайлбал, Франц Улсаас нарийн мэргэжлийн эмч нар ирж мэс засал, хагалгааны аргыг аймгийн эмч нарт заан сургав. “Цаашид аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах хэрэгцээ байгааг олж харсан. Жуулчдын сонирхлыг татдаг гол аймгуудын нэг учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар аймгийн эдийн засгийг нэмэгдүүлэх боломжтой юм. Үүний тулд орон нутаг төдийгүй Засгийн газраас ч олон зүйлийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж элчин сайд Филипп Мэрлин онцлов.
Үзсэн: 1225
Tweet