ОХУ-ын БХ-ын орлогч сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин манай улсад айлчилж байна
Хоёр орны арми, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаанд ОХУ-ын өндөр ач холбогдол өгч байна
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин манай улсад айлчилж байна. Түүнийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хүлээн авч уулзав. Уулзалтаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэргийн наадам-2019” олон улсын уралдаан тэмцээний хүрээнд Монгол Улсад болж буй олон улсын морин цэргийн “Аравт” уралдааны талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ОХУ-ын БХЯ-наас олон улсын хэмжээнд зохион байгуулж буй таван удаагийн цэргийн уралдаан тэмцээний үйл ажиллагааны дөрөвд нь Монгол Улсын зэвсэгт хүчин оролцож байгааг онцолж байв. Мөн тэрээр “ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд манай улсад зохион байгуулж буй олон улсын морин цэргийн “Аравт” уралдааны хаалтын ажиллагаанд оролцохоор ирсэн нь хоёр орны арми, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаанд ОХУ-ын өндөр ач холбогдол өгч буйн илрэл" гэдгийг тэмдэглэв.
Үзсэн: 1118
Tweet