Даншиг наадам 8-р сард болно
1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, хожмоо улсын их баяр наадам болжээ
Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, хожмоо улсын их баяр наадам болжээ. Монголчуудын шашин төрийн их ёслолыг багтаасан энэ баяр монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсэн байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдтэй хамтран тус наадмыг Хүй долоон худагт 8-р сарын 3,4-нд зохион байгуулахаар боллоо. Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шашин соёлын арга хэмжээнүүд болно.
Үзсэн: 1954
Tweet