Олон улсын зах зээлд хамтарсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна
Монгол, БНХАУ дэлхийн ноолуурын 90 орчим хувийг гаргадаг томоохон бэлтгэн нийлэгч гэдгийг онцлов
Монгол Улс, БНХАУ-ын ноолуурын салбарын “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт хамтарсан IV чуулга уулзалт өнөөдөр боллоо. Чуулганыг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Т.Жамбалдорж хэлэхдээ, Монгол, БНХАУ дэлхийн ноолуурын 90 орчим хувийг гаргадаг томоохон бэлтгэн нийлэгч гэдгийг онцлов. Тиймээс олон улсын зах зээлд хамтарсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна гэсэн БНХАУ-ын талын саналыг дэмжин хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр, “Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ, чанарыг бууруулахгүйгээр, тогтвортой өсөлтийг хангах нь чухал байна. Түүхий эд бэлтгэх болон үйлдвэрлэлийн түвшинд байгаль орчинд ээлтэй байх, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах болсон" хэмээв.
Үзсэн: 1299
Tweet