Улайсдаг чийдэнг хэрэглэхгүй байхыг уриалав
Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах уулзалтаар хоёр хотын эрчим хүчний хэмнэлт болон байгаль орчныг хамгаалах чиглэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд эрчим хүчний хэмнэлт зонхилох үр нөлөөтэй тул иргэдээ боломжит арга замуудаар эрчим хүчээ хэмнэхийг дэлхийн улс, хотууд уриалж байна. Тухайлбал, Европын холбоо 2018 оны есдүгээр сарын 01-нээс улайсдаг гэрлийн чийдэн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон. Иймд улайсдаг чийдэнг хэрэглэхгүй байхыг Байгаль орчны газраас уриалсан юм.
Үзсэн: 1144
Tweet