Монгол-Солонгосын соёлын өвийнхөн хамтран ажиллана
Талууд хоёр улсын соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлнэ
Солонгосын Соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Жин Ук Саб болон тус сангийн төлөөлөл Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэнтэй уулзаж, Монгол-Солонгосын соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвтэй “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Талууд хоёр улсын соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлж, техник, технологийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Үзсэн: 1360
Tweet