ОХУ-ын Эрхүү мужийн ард иргэдэд туслах хүмүүнлэгийн аян Монголд өрнөж байна
Тусламжийн эхний хэсгийг ачсан галт тэрэг Эрхүү хотод очсон тухай "Риа Новости" агентлаг мэдээллээ
Үерийн гамшигт нэрвэгдсэн ОХУ-ын Эрхүү мужийн ард иргэдэд туслах хүмүүнлэгийн аян Монголд өрнөж буй. Тусламжийн эхний хэсгийг ачсан галт тэрэг Эрхүү хотод очсон тухай "Риа Новости" агентлаг мэдээллээ. Иргэдийн санаачилгаар цуглуулсан тусламжийн зүйлсэд 100 гаруй ноосон хөнжил, арван тонн гурил, 1500 ширхэг лаазалсан мах, мянга гаруй хос оймс багтжээ. Эдгээрийг үерийн бүсэд байгаа ард иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн үерийн гамшигт нэрвэгдсэн айлын 1000 хүүхдийг Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд хүлээн авахаар болов.
Үзсэн: 1265
Tweet