Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үйлдэв
Шинээр нээгдсэн Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудалд “МИАТ” болон “Хүннү эйр”, “Изинис эйрвэйз” зэрэг үндэсний агаарын тээврийн хөлгүүд газардлаа
Шинээр нээгдсэн Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудалд “МИАТ” болон “Хүннү эйр”, “Изинис эйрвэйз” зэрэг үндэсний агаарын тээврийн хөлгүүд газардлаа. Нисэх буудлын нээлтийн үеэр шинэ нисэх буудлын анхны нислэгийг “МИАТ” компанийн С.Амарсайхан даргатай “В737-800” агаарын хөлөг гүйцэтгэсэн юм. Тэрээр нислэг амжилттай болсон талаар ёслолд оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд рапорт өргөв. Энэ үеэр анхны нислэгийн буултын талаар тодруулбал, “Манай улс шинэ нисэх буудалтай болж байгаад нисэгч бид их баяртай байна. Хуучин буудал маань нислэгийн нэг оролттой байсан учраас онгоц хүлээн авах хүчин чадлын хувьд хязгаарлагдмал байсан. Одоо шинэ нисэх онгоцны буудалтай болсноор гадаад, дотоодын иргэний агаарын тээврийн олон онгоц буух боломжтой болж байна” гэв.
Үзсэн: 1546
Tweet