Монголын эдийн засгийн өсөлтийн түвшин 2016 оноос хойш огцом сэргэлээ
Мөнгө, зээлийн нөхцөл байдал уян хатан болсонтой холбоотойгоор ДНБ-д бодит өсөлт боллоо
ОУВС-гийн ажлын хэсэг энэ сарын 19-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. Ажлын үр дүнгийн талаар ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб “Монгол Улсад өндөр бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэх боломж байгаа. Энэ нь Засгийн газрын бодлогоос хамаарна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого оновчтой байснаас эдийн засаг сайжирсан. Монголын эдийн засгийн өсөлтийн түвшин 2016 оноос хойш огцом сэргэлээ. Эрдэс баялгийн түүхий эдийн гадаад эрэлт өндөр байсан, Оюутолгой зэсийн уурхайн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирсэн, мөнгө, зээлийн нөхцөл байдал уян хатан болсонтой холбоотойгоор ДНБ-д бодит өсөлт боллоо. Татварын орлого эрс нэмэгдэж, төсвийн зарлага санхүүжилтийн хувьтай тэнцэх хэмжээгээр сайжирч, ЗГ-ийн өрийн хэмжээ 13 хувиар буурч, ДНБ-ий 75 хувь болж буурчээ. Гадаад секторын өөрчлөлтийг ашиглан гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээг 2016 оны эцсээс 3 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж чадсан. Гэвч ЭЗ-ын өсөлтийн үр өгөөж хүртээмжтэй байж чадахгүй байгааг онцлолоо.
Үзсэн: 1485
Tweet