Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Торгоны зам” авто ралли-2019


Densmaa 2019-07-04 09:07

Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн их үзүүлэлт болж байна

      Улс дамнасан ралли уралдаануудын дунд хамгийн томд “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли зүй ёсоор тооцогддог. Тамирчдыг гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Торгоны зам” олон улсын раллиг зохион байгуулах улсын ажлын хэсгийн дарга З.Энхболд “ОХУ-Монгол-БНХАУ-ын нутгаар 5000 км уралдах уралдаанд Монгол Улсын баг тамирчид анх удаагаа 15 хүний бүрэлдэхүүнтэй буюу олуулаа оролцох гэж байна. Нутагтаа болж буй уралдаанд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Амжилт гаргахын ерөөл дэвшүүлье” гэлээ.

     Энэ жилийн уралдааны нийт урт 5007,96 км. Хамгийн урт зам нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр үргэлжлэх юм. Тамирчид уур амьсгалын таван өөр бүсээр дайрч өнгөрнө. Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн их үзүүлэлт болж байна. “Торгоны зам” авто ралли-2019 нь өмнөх жилүүдийн раллиг бодвол тамирчдаас асар их тэвчээр, ур чадвар шаардсан сорилт болно гэж мэргэжлийн уралдаанч нар хүлээж байна. Учир нь, энэ жил шинэ нутгаар буюу Зүүн Сибир, Оросын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөхөөр маршрутыг өөрчилсөн нь мотоциклчдын хувьд ур чадвар шаардсан хамгийн урт замд тооцогдож байгаа юм.

 

Үзсэн: 1408

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна