Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Нөхцөл байдлыг өөрчлөх ямар туршлага байна гэдгийг судалж байна


Densmaa 2019-07-03 10:07

Ажлын байран дээр дадлагажуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөжээ

     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар  чуулж байна. Ази, Номхон далайн бүсийн орнууд  иргэдээ хөдөлмөр эрхлүүлэх ямар нөхцөл боломж гаргаж өгч буй туршлагаас хуваалцлаа. Нэгд, манай улс дэд бүтцийн хувьд хүртээмж дутмаг, саадтай. Хоёрт, хөдөлмөр эрхлэлт дээр тэр болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувиараа хөдөлмөр эрхлэхээс хэтрэхгүй, санхүүгийн дэмжлэг муу. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх ямар туршлага байна гэдгийг судалж гаргаж ирнэ. Энэ зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас эхний ээлжинд албан ёсоор ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэж, цаашид тухайн хөдөлмөрт бэлтгэх, мөн ажлын байран дээр дадлагажуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөжээ.

Үзсэн: 1092

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна