Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол дархан 2019” үзэсгэлэн


Densmaa 2019-07-02 11:07

Энэ гутлыг урлахад 218 кг мөнгө орсон бөгөөд орчин үеийн загвартай тул сонирхсон хүн шууд худалдан аваад өмсөж болохоор байв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог хоёр дахь удаагийн  “Монгол дархан 2019” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээлтээ хийсэн. Үзэсгэлэнд 124 дархны 162 шилдэг бүтээлийг  дэлгэсэн бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүдийг тавьжээ. “Өндөр гэгээний уламжлалыг хадгалах төв”-ийн  цогц бүтээл шилдгийн шилдгээр шалгарч, тэргүүн байрын шагнал хүртэв. Өргөмжлөлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч гардууллаа. Жилээс жилд бүтээлүүд улам сайжирч, олон залуу уран бүтээлч нэг дор цуглан өөрсдийн туршлага, мэдлэгийг хуваалцаж байна. Үзэсгэлэнгийн онцгой содон  бүтээлээс цул мөнгөн гутал их сонин байлаа. Энэ гутлыг урлахад 218 кг мөнгө орсон бөгөөд орчин үеийн загвартай тул сонирхсон хүн шууд худалдан аваад өмсөж болохоор байв. Өндөр гэгээний мутар, сэтгэлийн ур нь түүний дэг сургуулийн төв эрхэмсэг дүр байдлыг хувцас чимэгтэй нь уран тансаг хослуулснаараа бусад дэг хийцээс үлэмж ялгардаг. Энэхүү дэг сургуулийг анх “Гэгээн сан” нэрээр үүсгэн байгуулснаас хойш 1923 оныг хүртэл 280 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан баялаг өв сантай. Өндөр гэгээний уран бүтээлүүд дэлхийн сонгодог бүтээлийн хэмжээнд хүрсэн. Бид үүнийг сэргээж дэлхийд гаргахын төлөө ажиллаж байгаа гэж дархчуул ярьж байна.

Үзсэн: 1454

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Энэ бүтээл шилдгийн шилдэгт ороогүй шүү. Өндөр Гэгээний Уламжлалыг хадгалах төвийн хийсэн бүтээлүүд монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх хосгүй бүтээлүүд болох цаг ойрхон байгаад баяртай байна. Бүтээлийн зурагнуудаас нь оруулж өгөөрэй.