Говийн ноён хутагт Данзанравжаагийн музейд зочиллоо
"Данзанравжаагийн музейн захирал З.Алтангэрэл миний Дорноговь аймагт уулзсан хамгийн сонирхолтой хүмүүсийн нэг
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клечески Дорноговь аймгийн төв Сайншанд хот дахь Говийн ноён хутагт Данзанравжаагийн музейд зочиллоо. Тэрээр энэ тухайгаа "Данзанравжаагийн музейн захирал З.Алтангэрэл миний Дорноговь аймагт уулзсан хамгийн сонирхолтой хүмүүсийн нэг. Би түүнээс Говийн тавдугаар ноён хутагт Д.Данзанравжаагийн үнэлж баршгүй уран бүтээлүүдийг хамгаалж, өвлүүлэн үлдээх уламжлалын тухай олж мэдсэн. Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ Элчин сайдын өвийг хамгаалах сангаараа дамжуулан тус музейг дэмжиж ажиллахдаа баяртай байдаг" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Үзсэн: 1324
Tweet