Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс-ДЭМБ


Densmaa 2019-06-25 10:06

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такаши Касай, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ийн харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлээд шинээр томилогдсон Др.Такаши Касайд ажлын амжилт хүслээ. Сүүлийн үед халдварт өвчин, амиа хорлолт, хавдар, бэлгийн замын өвчлөл, шүдний өвчин нэмэгдэж буйг дурдаад агаарын бохирдол ихтэй, хүнсний аюулгүй байдал муу зэрэг  шалтгааныг тодорхой дурдав. Тухайлбал, агаарын бохирдол нь ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэй, хавдар нь хоол хүнсний чанар, баталгаагүй байдалтай холбоотой ч Засгийн газар, УИХ тодорхой бодлого гаргахгүй байгаа тул ДЭМБ-ын тайлан дүгнэлтэд тодорхой судалгаа, шинжилгээтэй дурдаж, хамтын ажиллагааны гол цөм болгохыг хүслээ.

Үзсэн: 987

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна