Түүх, соёлын өлгий нутаг - Өвөрхангай
Дээрх маршрутын дагуу 31 жуулчны бааз, 5 рашаан сувилал, 12 зочид буудал, 6 амралтын газар үйл ажиллагаа явуулж байна
Түүх, соёлын өлгий нутаг Өвөрхангай аймагт амрагч, жуулчдын сонирхлыг татах үзэсгэлэнт байгаль, дурсгалт газар олон бий. Тодруулбал, Байгаль, түүх, шашин мөргөлийн аяллын чиглэлээр Орхоны хөндийн аялал жуулчлалын маршрутыг жуулчид ихээхэн сонирхдог бол морь болон явганаар хийх Хүйсийн найман нуур буюу тусгай сонирхлын аяллын маршрутыг гадаадын жуулчид сонирхдог болов. Өвөрхангай аймаг нь говь тал хээр, хангайн бүс хосолсон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Түүхий соёлын дурсгал бүхий 9 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Дээрх маршрутын дагуу 31 жуулчны бааз, 5 рашаан сувилал, 12 зочид буудал, 6 амралтын газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд дунджаар 50 мянган жуулчинд үйлчилгээ үзүүлдэг юм.
Үзсэн: 1435
Tweet