“Инноваци ба хөрөнгө оруулалт” чуулган
“Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан”-д оюуны чадавх буюу онцгой чадамжтай хүний нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгддэг
“Инноваци ба хөрөнгө оруулалт” чуулган эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Одоо манайхан малын өлөн гэдэснээс мэс заслын утас, хог дээр хаяж байгаа малын арьс, ширнээс чанартай коллеган гаргаж чадаж байна. Гагцхүү энэ бүхнийгээ олон улсын зах зээлд хүргэж чадвал бид үсрэнгүй хөгжих боломжтой” гэдгийг онцолсон юм. “УИХ-аар Инновацын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн тухай төслийг хэлэлцэж эхэлсэн. Мэдлэг, оюун шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хийж бүтээхэд ийм хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Энэ тал дээр иргэд, байгууллагууд санаачилгатай ажиллахад ямар эрх зүйн орчин хэрэгтэй, түүнийг бий болгохын төлөө хууль тогтоох байгууллага ажиллана” гэв. “Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд гаргасан “Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан”-д оюуны чадавх буюу онцгой чадамжтай хүний нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж, харин “ноу хау” буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдлаараа дэлхийн 130 орноос 111 дүгээрт оржээ. Энэ үзүүлэлт монгол хүмүүс хэдийгээр оюуны чадавх сайтай боловч түүнийгээ ашиглан мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар дэлхийгээс хоцорч явааг харуулж байна. Тиймээс шинжлэх ухаанд суурилсан бүтээн байгуулалтад эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн бүтээлч залуусыг татан оролцуулах боломжийг нээсэн алхам болоосой гэж хүсэж байна” хэмээн онцоллоо.
Үзсэн: 1077
Tweet