Шатрын их мастер А.Энхтуул
Түргэн тоглолтын төрөлд аварга болж, олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна
Шатрын их мастер А.Энхтуул түргэн тоглолтын тэмцээнд түрүүллээ. Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон олон улсын шатрын их мастер А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд аварга болж, олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна. Тэрбээр өнгөрсөн жил, Саудын Араб улсад зохиосон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "Шилдэг-30" шатарчны шагнал авч байсан юм.
Үзсэн: 1244
Tweet