“Эрдэнэт хивс”
Дэлхийн үйлдвэрлэгчид хуран цугладаг энэхүү экспод үндэсний үйлдвэрлэгч “Эрдэнэт хивс” компани 18 дахь жилдээ оролцоод иржээ
Дэлхийн хивс, хивсэнцэр, шал, шаллагааны бүтээгдэхүүний загварын чиг хандлагыг тодорхойлдог “DOMOTEX 2019” экспо Германы Ханновер хотноо боллоо. Дэлхийн үйлдвэрлэгчид хуран цугладаг энэхүү экспод үндэсний үйлдвэрлэгч “Эрдэнэт хивс” компани 18 дахь жилдээ оролцоод иржээ. Тэд “Одод”,” Эрдэнэт”, “Юникарпет”, “Чингис”, “Хүннү”, “Атилла” брэндийн нийт 33 коллекц хивсээ олон улсад дэлгэн танилцуулж, Монгол ур хийц, чанарыг дэлхийд сурталчилсан байна. Сонирхуулахад, “Эрдэнэт хивс” компани нь урын сандаа 3000 орчим загвартай бөгөөд дотоодын хивс хивсэн бүтээгдэхүүний хэрэгцээний 95 хувийг дангаараа хангадаг. Мөн нийт борлуулалтынхаа 20 орчим хувийг Япон, Герман, Хятад, Австрали Испани, Иордани, Катар, Казахстан, ОХУ Австрали, Швед зэрэг гадаадын 20 гаруй улсад экспортолдог юм. Эрдэнэт хивс нь Монгол ноосыг байгалийн өнгөөр нь ялгаж, ямар ч будаг, химийн боловсруулалт хийлгүй натурал өнгөөр нь үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн нь олон орны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бөгөөд байгалийн өнгөтэй хивсний 200 гаруй загварыг Япон, Герман, ОХУ, Хятад зэрэг орнуудад амжилттай борлуулж байгаа ажээ.
Үзсэн: 2408
Tweet