Азийн Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Засгийн газартай хамтран 1.9 тэрбум ам.долларын 310 төсөл хэрэгжүүлж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн Хөгжлийн Банк /АХБ/-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, АХБ-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд Монгол Улсад анх удаа зочилж буйгаа дуулган, эрхэмсэг ноён УИХ-ын даргыг цаг зав гарган уулзаж буйд баяртай байна хэмээв. УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд сүүлийн 20 жилд АХБ-ны гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглээд АХБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 1.9 тэрбум ам.долларын 310 төслийг хэрэгжүүлээд байна. Энэ нь Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон шинэчлэлийг бий болгосон” гэв. Ноён Ахмед М.Саийд хэлэхдээ, АХБ, Монгол Улстай нягт холбоотой ажиллаж байгаа нь урт удаан хамтын ажиллагааны үр дүн. Эдийн засаг сэргэж байгаа нь танай УИХ-аас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалтын салшгүй хэсэг юм. Түүнчлэн Монгол Улсад айлчилж буй зорилгын нэг бол олон улсын санхүүгийн байгууллагуудаас гаргасан хүсэлтийн дагуу Монголын банк, санхүүгийн салбарын ажилтай танилцах юм гэлээ.
Үзсэн: 1316
Tweet