Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Гадаад хэргийн анхны сайд С.Ражаратнамын нэрэмжит Олон улс судлалын сургуульд зочлов
Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киатад бараалхав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Сингапур Улс манай улсад хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ эхний 5 орны тоонд багтаж байгаагийн сацуу худалдаа өсч байна” гээд цаашид дэд бүтэц, барилга, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Гадаад хэргийн анхны сайд С.Ражаратнамын нэрэмжит Олон улс судлалын сургуульд зочилж, Монгол Улсын гадаад бодлогын талаар лекц уншлаа.
Үзсэн: 1027
Tweet