Канадын жүдогийн шигшээ баг манай улсад хамтарсан бэлтгэл хийж байна
Миний бодлоор Монгол жүдочдын бэлтгэл маш хүнд санагдлаа
Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Канадын жүдогийн шигшээ баг манай улсад ирж хамтарсан бэлтгэл хийж байна. Энэхүү багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын дэлхийн шилдгүүдийн нэг ДАШТ-ий хүрэл медальт Криста Дэгүчи, Жессика Климкайт нарын шилдэг багтжээ. Тэгвэл манай тамирчин Д.Сумьяагийн гол өрсөлдөгчдийн нэг Криста Дэгүчи “Монгол улс далайн түвшнээс их өндөрт байрладаг болохоор бэлтгэл хийхэд амархан ядарч байна. Монголын бэлтгэлийн заал болон Канадынхаас хамаагүй том юм. Канадад ийм олон татами нэг зааланд байдаггүй гээд миний бодлоор Монголын жүдочдын бэлтгэл маш хүнд санагдлаа. Харин монгол тамирчид үүндээ дасчихаж. Би монгол жүдочдын хүчтэй байдгийн нууцыг олчих шиг боллоо. Ийм хүнд бэлтгэл хийдэг. Дээрээс нь Монгол орны газарзүйн байрлал, цаашлаад хөдөө нутагт өссөн нь их нөлөөтэй юм шиг санагдлаа” гэжээ.
Үзсэн: 1335
Tweet