БНХАУ-д албан ёсны айлчлал хийв
“Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн олон улсын форум” зохион байгуулахаар болов
ХХААХҮ-н сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Энэ удаагийн арга хэмжээний үеэр “Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн олон улсын форум” зохион байгуулахаар болов. Монгол, Хятад хоёр улс бол дэлхийн ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг дангаараа хангаж байгаагийн хувьд энэ салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хоорондоо өрсөлдөх биш цаашид хамтран дэлхийн зах зээлийг үр дүнтэй ашиглах шаардлагатайг талууд онцолжээ. Монгол, Хятадын хөдөө аж ахуйн яам хоорондын долоодугаар хурлыг ирэх сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн аж. Түүнчлэн мал эмнэлэг, малын удмын сан, сүү, махны эрчимжсэн мал аж ахуй, органик хүнсний баталгаажуулалт, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж НҮБ-ын санхүүжилтээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар тохиролцжээ.
Үзсэн: 1152
Tweet