"Транзит Монгол 2019"
Манай улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс нэмэгдсээр байна. Бид хөгжлийн шинэ үетэйгээ золгосон”
"Транзит Монгол 2019" олон улсын хурал боллоо. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа “Манай улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс нэмэгдсээр байна. Бид хөгжлийн шинэ үетэйгээ золгосон” гэж онцоллоо. УБТЗ өнгөрсөн онд 25 сая тонн транзит ачаа тээвэрлэжээ. Мөн навигацийн орлого өсөж, агаарын шинэ хаалга нээх талаар ярилцаж байгааг дурдав. Транзит тээвэр өсөх хэрээр гадаад худалдаа дагаад өснө. Хоёр хөршийн гадаад худалдаа удахгүй 200 тэрбум ам.долларт хүрнэ. Иймд бид одооноос үүнд тохируулан ажиллах шаардлагатай. ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон, цогц төмөр замтай болох ёстой гэсэн юм.
Үзсэн: 1337
Tweet