“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам
Монголын зохиолчдын эвлэлд 80 гаруй бүтээл ирүүлснийг шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн тунгааж 36 яруу найрагчийг хоёрдугаар шатанд үлдээсэн юм
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Завхан аймгийн Улайстайд болно. Монголын зохиолчдын эвлэлд 80 гаруй бүтээл ирүүлснийг шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн тунгааж 36 яруу найрагчийг хоёрдугаар шатанд үлдээсэн юм. Эдгээр найрагч дунд “Болор цом” наадмын хоёр удаагийн эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын эзэн Л.Хасар болон Хутагтын хишигтэн яруу найрагч, Монголын радиогийн редактор О.Цэнд-Аюуш нарын найрагч оролцох эрхээ авчээ.
Үзсэн: 1360
Tweet