Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт талархал ирүүлжээ
Танай хамт олны мэргэжлийн өндөр ур чадвар, шуурхай ажиллагаа бидний сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн
Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт талархал ирүүлжээ. Өмнөговь аймгийг хамарсан байгалийн аюулт үзэгдэл буюу битүү шуурганы үеэр тус яамны Элчин сайдын зөвлөх ноён доктор Фернау болон хамт зорчиж явсан хүмүүсийг аварч, шуурхай тусламж үзүүлсэн тул ийнхүү талархал илэрхийлсэн байна. Талархалд “Танай хамт олны мэргэжлийн өндөр ур чадвар, шуурхай ажиллагаа бидний сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн. Тэд шуурхай арга хэмжээ авах чадвартай, мэргэжлийн өндөр төвшинд ажилладаг гэдгийг энэхүү аврах ажиллагаа нотолж өглөө” гэжээ.
Үзсэн: 1113
Tweet