Монгол, Канадын уулзалт
“Өнгөрсөн жил манай улсад 2.47 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхэд Канад улсын оролцоо их байсан”-ыг онцолж байв
Монгол, Канадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо боллоо.
Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хэлэхдээ, “Өнгөрсөн жил манай улсад 2.47 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхэд Канад улсын оролцоо их байсан”-ыг онцолж байв. Тэрээр, “Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл хэвээр байх”-ыг тэмдэглээд цаашид уул уурхайгаас гадна төрөлжсөн эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх, ХАА-н хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахын чухал”-ыг тэмдэглэсэн юм.
Өнөөдөр Канад улсаас Монголд 1.5-7 жилийн хугацаатай 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий Олборлох салбарын менежментийг сайжруулах, Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн удирдлагыг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах гэсэн төслүүд хэрэгжиж байна. Мөн Канад улсын зүгээс Монголд хоккейн спортыг хөгжүүлж байгааг уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар сайшаан тэмдэглэж, цаашид өвлийн спорт болон жүдо бөхийн чиглэлээр Канадтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог соёл, спорт, солилцоогоор дамжуулан улам ойртуулах боломж байгааг тэмдэглэсэн юм.
Үзсэн: 1272
Tweet