Баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байна
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байна. Үүнээс:Нэгдүгээр одон 611, Хоёрдугаар одон 8853, Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга " Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ бол маш сайхан уламжлал юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ” гэв. Алдарт эх болж байгаа бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ.
Үзсэн: 1006
Tweet