Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Барроныг хүлээн авч уулзлаа
Тэрбээр Монгол Улсыг Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө улам бүр идэвхтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа дурдсан юм
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Барроныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсыг 2016-2020 онд хөгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарч байгааг дурдаад цаашид бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Хатагтай Габриэла Куэвас Баррон ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг зохион байгуулалт сайтай, үр дүнтэй олон асуудал тусгасан сайн тунхаг бичиг гаргасныг онцлов. Мөн тэрбээр Монгол Улсыг Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө улам бүр идэвхтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа дурдсан юм.
Үзсэн: 1366
Tweet