2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлав
Хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлав. Энэ хүрээнд салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг салбарын сайдад даалгалаа. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарах юм. Энэ хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах зэрэг ажлыг өрнүүлнэ.
Үзсэн: 997
Tweet