“Бурхан багшийн Их Дүйчэн өдөр”
Эл өдрийг энэ жил “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэнэ
Бурхан багшийн эхээс мэндэлсэн, бурхны хутгийг олсон, нирваан дүрийг олсон гурван үйл явдал давхацдаг зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр энэ сарын 18-нд тохионо. Эл өдрийг энэ жил “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэх юм. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны дарга Ж.Одгарьд ярихдаа, “Монголчууд бид энэхүү түүхт өдрийг шашин шүтэх эрхийг сэргээсэн 1990 оноос хойш “Бурхан багшийн Их Дүйчэн өдөр” нэр дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх зорилгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон жил бүр тэмдэглэж байна” гэсэн юм. Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн үйл ажиллагаанд оролцож, хүнлэг энэрэнгүй шударга нийгмийг цогцлоох, эрдэм мэдлэг, энэрэл нигүүслийг эрхэмлэн өв соёлоо дээдлэж, эв санаан дор нэгдэж ёс суртахуунаа дээдлэхийг зохион байгуулагчид уриалж байна.
Үзсэн: 1073
Tweet