"Сайханы сарлаг-2019"
Жил бүр "Сайханы сарлаг" баярын арга хэмжээг алдарт Ёлын аманд хийдэг бөгөөд одоогоор тус аймагт 1200 гаруй сарлаг үхэр байна
Өмнөговь аймагт "Сайханы сарлаг-2019" баярыг тавдугаар сарын 25-ны өдөр явуулахаар төлөвлөж байна. Тус аймагт сарлаг үхрийг өсгөн үржүүлж байгаа хэдхэн малчин бий. Тэд ихэвчлэн Гурвансайхан уулаа бараадан сарлаг үхрээ өсгөн үржүүлж байгаа бөгөөд малчдаа дэмжин жил бүр "Сайханы сарлаг" баярыг зохион байгуулдаг. Найм дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү баярыг сарлаг сүргийг говь нутагт өсгөн үржүүлэх мал маллагааны арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх, ачлага уналгад сургах зэрэг туршлага судлах зорилгоор зохион байгуулж байна. Жил бүр "Сайханы сарлаг" баярын арга хэмжээг алдарт Ёлын аманд хийдэг бөгөөд одоогоор тус аймагт 1200 гаруй сарлаг үхэр байна.
Үзсэн: 1275
Tweet