“North Asia Rally”
Хятадаас 40, ОХУ-аас 10, Монголоос 20 баг оролцохоор болсон
Монгол, Хятад, ОХУ хөрш гурван улсын нутгийг дамжин өнгөрөх “North Asia Rally” олон улсын автомашины уралдааныг зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна. Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулах тус уралдаан жийп машин, ВАЗ машинаар оролцоно. Хятадаас 40, ОХУ-аас 10, Монголоос 20 баг оролцохоор болсон. “North Asia Rally” нийт таван үе шаттай, 4000 км зам туулна. Уралдааны дараа тамирчид Оросын Улаан-Үд хотоор дамжин, Байгаль нуурын эрэг хүрэх бөгөөд тэнд шагнал гардуулах ёслол болно.
Үзсэн: 1189
Tweet