Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэн
Үзэсгэлэнд Энэтхэг улсын техник, технологи бүхий тоног төхөөрөмж, барилга угсралтын төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй компани оролцож байна
Монголд анх удаа зохион байгуулж буй Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнг өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд нээв. Үзэсгэлэнгийн нээлтэд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар үг хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн явцыг эрчимжүүлэхээр үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлж, одоогоор ажлын явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү төсөл нь хоёр улсын хоорондын нөхөрсөг харилцааг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Үзэсгэлэнд Энэтхэг улсын техник, технологи бүхий тоног төхөөрөмж, барилга угсралтын төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй компани оролцож байна.
Үзсэн: 1264
Tweet