Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Кувейтын судалгааны төв


Densmaa 2019-05-14 11:05

Энэ төвд шимт хөрс, бордоо судлал, суулгац бэлтгэх, хүлэмж, мод үрсэлгээний бортогоны технологиййн туршилт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм

      Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд байрлах Монгол-Кувейтын судалгааны төв дэх хөрс судлалын туршилтын ажлын явцтай танилцлаа.  Энэ төвд шимт хөрс, бордоо судлал, суулгац бэлтгэх, хүлэмж, мод үрсэлгээний бортогоны технологиййн туршилт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Тухайлбал, “Био ундарга” үйлдвэр монгол орны хөрснөөс ялган авсан, ургамлын өсөлтийг дэмжигч 50 орчим омгийн цэвэр өсгөврүүдээс бүрдэх “Дархан ризо” бордоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Шимт хөрс бий болгох, компост бордоо үйлдвэрлэх туршилтыг эхлүүлсэн нь хөрсийг хамгаалж, үр шимийг нэмэгдүүлэхэд тустай ажил болно гэдэгт илтгэлтэй байна. Хүнсээ өөрсдөө ургуулж тарьж хэрэглэх асуудалд онцгой анхаарал хандуулж, нэгдсэн байдлаар шийддэг болох нь чухал” гэсэн юм.

Үзсэн: 1396

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна