АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томиллоо
Д.Ангараг АНУ-ын Кино зураглаачдын холбоонд ажилладаг
Кино продюсер Даваасүрэн овогтой Ангарагийг АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томиллоо. Элчин сайд Ё.Отгонбаяр Д.Ангарагт 2019 оны 4 дүгээр сарын 23-нд Вашингтон хот дахь Дэлхийн банкны байранд болсон “Монголын өвийн өдрүүд” соёлын арга хэмжээний нээлтийн үеэр “ Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав. Д.Ангараг АНУ-ын Кино зураглаачдын холбоонд ажилладаг. 2000 оноос хойш Монголын кино урлагийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд “Чингисийн хүүхдүүд” кино бүтээснээрээ олонд танигдсан. Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллахдаа Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, АНУ-д монголын кино өдөрлөг, сургалт, семинар зохион байгуулах, уран сайхны кино, төсөл хэрэгжүүлэх, үзэсгэлэн гаргах, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Үзсэн: 1046
Tweet