“Улаанбаатар марафон-2019”
сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж бүртгүүлэн оролцож байгаа нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсч буйн нэг тод жишээ юм.
“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн 6 дахь удаагийн тэмцээнийг тавдугаар сарын 18-нд зохион байгуулах гэж байна. Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай. Нийслэлийн нийтийн биеийн тамир спортын хороо /ННБТСГ/-ноос “Автомашингүй өдөр”-ийг спортоор хичээллэн гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд нэгдэхийг уриалж байна. “Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16 мянга гаруй марафонч оролцож байсан бол 2018 онд 30 мянга хол давсан иргэн хамрагдсан юм. Мөн сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж бүртгүүлэн оролцож байгаа нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсч буйн нэг тод жишээ юм.
Үзсэн: 1165
Tweet