Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Түүхэн газрыг хамгаалах, судалгаанд оруулах ажлыг холбогдох газрууд хийж байна


Densmaa 2019-05-08 12:05

Дондогдулам бол Монголын сүүлийн хааны хатан болж, "Шашин төрийг өрнүүлэгч, Улсын эх дагина Дондогдулам" гэсэн мөнгөн тамга барьж явсан, 20 дугаар зууны Монголын хамгийн нөлөөтэй эмэгтэй байсан билээ

    Түүх, археологийн хүрээлэнгийнхэн Дондогдулам хатны дурсгалт газрын орчимд хайгуул, малтлага хийж эхэлсэн байна. Одоогоор тоосго, цутгамал шавар бурхан, цаасны хэсгүүд, шавар бурхны хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйл олжээ. Малтлага дууссаны дараа судалгааны ажил үргэлжлэнэ. Дондогдулам бол Монголын сүүлийн хааны хатан болж, "Шашин төрийг өрнүүлэгч, Улсын эх дагина Дондогдулам" гэсэн мөнгөн тамга барьж явсан, 20 дугаар зууны Монголын хамгийн нөлөөтэй эмэгтэй байсан билээ.  Дондогдулам хатан 1923 онд таалал төгсөхөд шарилыг нь ёс төртэйгөөр хайлуулж, Шаргаморьтын амны хойд энгэрт нутаглуулан, гэрэлт хөшөө босгосон. Хатны чандрыг тээж хүргэсэн есөн шарга морийг тус газарт сэтэрлэн тавьснаар “Шаргаморьт” хэмээх нэртэй болсон домогтой. Энэ түүхэн газрыг хамгаалах, судалгаанд оруулах ажлыг ийнхүү холбогдох газрууд хийж байна.

Үзсэн: 1071

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна