ЮНЕСКО-гоос дэмжихэд бэлэн байна
ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн Роберт Паруаг түүний хүсэлтээр хүлээн авч уулзлаа
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн Роберт Паруаг түүний хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ЮНЕСКО, БСШУСЯ-ны хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов. Ноён Роберт Паруаг, Тогтвортой хөгжлийн зорилт буюу боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах мэргэжилтэн томилж өгөхийг хүсээд Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад олон улсын шинжээч зөвлөх ажиллуулах байдлаар ЮНЕСКО-гоос дэмжихэд бэлэн байна гэв.
Үзсэн: 1024
Tweet