"StudyMongolia" цахим хуудас
АНУ-ын оюутан залуус, судлаач эрдэмтэд Монголыг судлахтай холбоотой ном, сэтгүүл зэргийг үзэх, Монголын талаарх мэдээ, мэдээллийг авах боломжтой болох юм
АНУ-ын Вашингтон мужийн Баруун Вашингтоны их сургуульд болсон “Монголын өдрүүд” хурлын үеэр, монгол судлалыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “StudyMongolia” цахим хуудас нээснийг олон нийтэд танилцуулав. "StudyMongolia" цахим хуудсыг нээснээр АНУ-ын оюутан залуус, судлаач эрдэмтэд Монголыг судлахтай холбоотой ном, сэтгүүл зэргийг үзэх, Монголын талаарх мэдээ, мэдээллийг авах боломжтой болох юм. Баруун Вашингтоны их сургуулийн номын сан нь монгол судлалын чиглэлээр арвин цуглуулгатай ба цаашид номын төрлийг олшруулахад онцгойлон анхаарч буйг тус сургуулийн Ерөнхийлөгч Саба Рандхаба онцлов.
Үзсэн: 1228
Tweet