Монгол оюутнуудын дундах орос хэлний олимпиад
Тэргүүн байрт Москвагийн Авто замын техникийн улсын их сургуулийн оюутан Ц.Бямбасүрэн шалгарав
ОХУ-ын Москва хотын их, дээд сургуулиудын бэлтгэл курст суралцаж буй оюутнуудын дунд Орос хэлний олимпиад энэ сарын 27-нд болж, тэргүүн байрт Москвагийн Авто замын техникийн улсын их сургуулийн оюутан Ц.Бямбасүрэн шалгарлаа. Тус улсад суралцаж буй монгол оюутнуудын дундах орос хэлний олимпиад, илтгэлийн тэмцээнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам дэмжин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл ОХУ-д суралцаж буй монгол оюутны 2019 оны илтгэлийн уралдааны тэргүүн байранд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн оюутан Ц.Марал “Оюутны халаас” сэдэвт илтгэлээр шалгарсан байна.
Үзсэн: 1044
Tweet