Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлэв


Densmaa 2019-05-01 11:05

АНУ-ын Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийн ач холбогдлын тухай ярилцав

      Монгол, Америкийн улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтын хүрээнд, ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Н.Пелосигийн Ахлах зөвлөх К.Монжэ, Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай төлөөлөгч С.Бийган нартай уулзав. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Н.Пелосигийн Ахлах зөвлөх К.Монжэтэй уулзах үеэр Монголын тал АНУ-ын Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийн төслийн талаар санал солилцож, уг хуулийн төслийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, ач холбогдлын талаар ярилцлаа. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Тусгай төлөөлөгч С.Бийгантай уулзах үеэр, Солонгосын хойгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад Монгол Улсын хувь нэмрийн талаар санал солилцож, ирэх сард болох “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын бага хуралд Америкийн талыг урив. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Энхтайваны корпусын захирал Др.Олсентэй уулзан, тус байгууллагаас Монголын нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэрт талархал илэрхийллээ. Америкийн тал Монгол Улс дахь сайн дурынхны тоогоо 20 орчим хувиар нэмэхээр төлөвлөж буйгаа танилцуулсан юм.

Үзсэн: 1233

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна