Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов


Densmaa 2019-05-01 11:05

Монгол Улс дахь Энхтайвны корпусын сайн дурынхны тоог нэмэх талаар ярилцлаа

      Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIII зөвлөлдөх уулзалт Вашингтон хотноо болов. Энэ удаагийн улс төрийн зөвлөлдөх уулзалтаар талууд 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Мөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр Монгол, Америкийн харилцааны түвшин Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд хүрсэн, Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын өртөг бүхий Хоёр дахь компакт гэрээг байгуулсан, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замын зураглалаа зарласан зэрэг чухал үйл явдал тохиосныг тэмдэглэв. Монгол, Америкийн хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх зорилгоор “LEAD Mongolia” хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улс дахь Энхтайвны корпусын сайн дурынхны тоог нэмэх талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтворжуулах, ил тод, нээлттэй засаглал, эрх зүйт тогтолцоог бэхжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэх талаар санал солилцов.

 

Үзсэн: 969

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна